|
Сонгомол ургамлын эмчилгээ нь тухайн хүний бие организмын онцлогт тохируулан
сонгогддог учраас бие организм дахь өвчин үүсгэгч шалтгаануудыг бүрэн арилгадаг
ба организмын нууц нөөцүүдийг нээж өгдөгөөрөө онцлогтой бөгөөд бусад
эмчилгээний аргуудын үзүүлж чадахгүй байгаа үр дүнг өгдөг...
Байгалийн
натурал бүтээгдэхүүн нь амьтны ба ургамалын гаралтай гэж байдаг.
а. Хөрснөөс ургамал шим авч - түүнийг мал амьтан идэж - мал амьтнаар
хүнд дамжин ирэх энэ чиглэлийг амьтны гаралтай байгалийн натурал
бүтээгдэхүүн гэдэг.
б. Хөрснөөс ургамал шим авч - ургамалаас хүн гэсэн дэс
дараалалтай байх энэ чиглэлийг ургамлын гаралтай байгалийн натурал бүтээгдэхүүн
гэж ангилдаг. Амьтны гаралтай биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /БИХНБ/-нь хүний биед шингэхэд илүү их
эрчим хүч энерги зарцуулагддаг бол ургамлын гаралтай бүтээгдхүүн нь
организмд шингэхэд илүү дөхөмтэй байдаг нь ургамлаас гарч буй энерги нь хүний
өөрийн энергийн хэлбэлзэлд тохирдогтой холбоотой юм.
БИХНБ гэдэг нь тухайн ургамалд агуулагдаж буй
аминхүчил, аминдэм, эрдэс бодис, макро, микро элементүүдийг 100% шингээсэн,
ургамалын нэвчих чанарыг алдагдуулахгүйгээр биотехнологийн тусгай аргаар, дулааны боловсруулалтууд болох чанах, хандлах, буцалгахаас
зайлсхийн гаргаж авсан байгалийн натурал бүтээгдхүүн юм.
Хоол
хүнс тань эм болж, эм тань хоол хүнс болж байх ёстой.
Энэ үгийг орчин үеийн анагаах
ухааныг үндэслэгч загалмайлсан эцэг Гиппократ хэлсэн байдаг. Харин бидний
хэрэглэж буй эм бэлдмэлүүд хоол хүнсийг маань орлож чадаж байгаа бил үү? Мэдээж
чадахгүй. Зөвхөн БИХНБ-л бидний хоол хүнсийг орлож, бие организмын онцлог болон
өвчлөлд тохируулан сонгогдож, хүний бие организмын
байгалиас заяасан өөрөө өөрийгөө хамгаалах, нөхөн сэргээх үйл явцыг дэмжиж,
өөрөөр нь эрүүлжүүлж өгдөг.
Удамшлын болон архаг өвчний үед ч сонгомол ургамлын эмчилгээ үр
дүнтэй байдаг. Гагцхүү эс,
эд, эрхтэн
системийн нөхөн төлжих хугацааг тооцож наад зах нь 3-6 сар хэрэглэх шаардлагатай
юм.
БИХНБ болоод эмийн хэрэглээ, үйлчилгээний талаар харьцуулан үзье.
|
БИХНБ
|
Эм
|
|
1. Хүний бие организмд маш өргөн хүрээтэй үйлчилдэг.
|
1. Хэрэглэгдэх хүрээ хязгаарлагдмал.
|
|
2. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
|
2. Сөрөг нөлөөтэй. Биед дасал болдог.
|
|
3. Үйлчилгээ удаан, үр дүн тогтвортой, өвчний шалтгааныг бүрэн арилгана.
|
3. Үйлчилгээ хурдан мэт боловч өвчний шалтгааныг арилгадаггүй. Нөгөө
эрхтэнд сөрөг нөлөөтэй.
|
|
4. Доз хэтрэх аюулгүй.
|
4. Доз хэтэрвэл үхэлд хүргэнэ.
|
|