Нүүр хуудас arrow Мэдээний гарчиг arrow Ovchloliin undsen shaltgaan arrow Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүд

Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүд PDF Хэвлэх

 

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик судалгаагаар дэлхийн хүн амын:

-          10% нь хөгшрөлтөөс

-          20% нь золгүй явдал дайн тулааны улмаас

-          70% нь өвчний улмаас нас бардаг болохыг тогтоожээ. Энэхүү 70%-ийг бууруулах боломж бий. Түүний талаар өгүүлье. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүд олон талтай боловч хүн өөрөө нөлөөлж чадах хүчин зүйлүүдийн талаар ярилцъя.

·         Сэтгэл санааны байдал

·         Идэвхитэй хөдөлгөөн

·         Хоол хүнс

·         Хүрээлэн буй орчин буюу агаар, ус...

 

                        Сэтгэл санааны байдал.  

 Мэдээж сэтгэл зүйгээр хүнийг аварч болно алж ч болно. Хүн түрэмгий атаархуу, уур хилэн ихтэй байвал адреналин хэмээх даавар ихээр ялгарч эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл санаа нь тогтворгүй  хүмүүст эрт хөгшрөлтийн процесс явагдаж байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Монголчууд сэжигээр өвдөж сүжгээр эдгэрдэг гэдэг...

  Даяарчлалын нөлөөгөөр хүнийг эрүүл болоход нь туслах зорилго бүхий янз бүрийн урсгалууд орж ирсэн. Гэвч  тэдгээр нь аль нэгийг нь дөвийлгөн тайлбарлаж, хүний эрүүл мэндэд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийг цогцоор нь тооцож үзэлгүй  туйлшран бие биенийгээ үгүйсгэдэг.

 

                        Идэвхитэй хөдөлгөөн

 Хүний эрүүл мэндэд идэвхитэй хөдөлгөөн,  биеийн тамирын дасгал чухал бөгөөд хөдөлгөөнийг юугаар ч орлуулашгүй гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Олон сайн эмийг төлөөлж чадах зүйл бол биеийн тамир. Харин нэг ч эм биеийн тамирыг төлөөлж чадахгүй гэж Анжело Дэвис хэлсэн байдгийг санахтүн.

 

 

 

                        Хоол хүнс

       Бид эрүүл чийрэг урт удаан наслахын тулд  чанартай тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж байх ёстой билээ. Олон жил тариалсан хөрсний үржил шим нь буурсан байдаг. Бидний хэрэглэж буй үр тариа, гурил будаа, ногоо жимсэнд амин чухал хэрэгцээт тэжээл нэн хомсдсон нь ойлгомжтой юм.

 Өвөг дээдсүүдийн маань амьдарч байсан тэр үед давхар боловсруулсан бүтээгдэхүүнүүд, гурилын үйлдвэрүүд, ундаа, жүүс байхгүй байсан бөгөөд тэд шинэ мах, том ширхэгтэй гурил, булгийн  цэвэр ус,  жимс жимсгэнийг идэж уудаг байсан. Өөрөөр хэлбэл жинхэнэ натурал бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ!!!

  Одоогийн бидний идэж буй хоол хүнсэнд   элдвийн өнгө, үнэр, амт оруулагч, хадгалах хугацааг уртасгах  химийн нэмэлтүүд хийх болсон. Эдгээр элдэв нэмэлт болон хорт бодисуудыг саармагжуулахын тулд организм маш их хүч энерги зарцуулж өөрийн багахан нөөцөө барж дуусдаг.

 

 

                        Хүрээлэн буй орчин, агаар, ус

 Хүний бие оргнанизмд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг бол яах аргагүй биднийг хүрээлэн буй орчин амьсгалж буй агаар,  ундаалж буй ус юм. Монголчууд бид хэдийгээр усыг чандмань эрдэнэ гэж аман дээрээ хэлж ярьж байгаа боловч үнэн хэрэг дээрээ хайрлаж хамгаалж чадахгүй, улам бохирдуулсаар байгаа шүү дээ. Нуулгүй хэлэхэд бид ахуйн хэрэглээний усаар ундаалж байна гэхэд хилсдэхээргүй болоод байна. Төвлөрсөн хот суурин газруудад оршин суугчид асар бохирдсон орчинд амьдарч байна шүү дээ.

 Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүд болох сэтгэл санаа, идэвхитэй хөдөлгөөн, хоол хүнс, амьд ус, цэвэр агаар зэргийг бүхэлд нь тооцож, бие организмыг өвчин үүсгэгч бактер, вирус, мөөгөнцөр, шимэгчдээс ангижруулж, организмыг бохирдлоос тогтмол цэвэрлэн биеийн дархлааг сайжруулж чадах юм бол чанартай урт наслах боломжтой юм. 

 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 27 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.