Нүүр хуудас arrow Мэдээний гарчиг arrow Ovchloliin undsen shaltgaan arrow Чимээгүй алуурчид буюу шимэгчид

Чимээгүй алуурчид буюу шимэгчид PDF Хэвлэх
 Шимэгчдийн хор нөлөөгөөр дэлхий дээр олон арван сая хүн өвчинд нэрвэгдэж, ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Хамгийн аюултай нь шимэгчлэх өвчнийг илрүүлэхэд маш хэцүү байдаг. Элгэндээ шимэгчдтэй хүн халдвартын эмнэлэгт гепатит/шар өвчин/ оноштойгоор, цөсөндөө шимэгчтэй хүн мэс заслын эмнэлэгт цөсний чулуужилт оноштойгоор, өөрөөр хэлбэл тухайн хүний онош буруу тогтоогдон эмнэлэгт хүргэгддэг тохиолдол олонтоо гардаг нь нууц биш юм...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жилд 50 сая хүн нас бардгийн 16 сая нь шимэгчлэх өвчнөөр нас бардаг гэжээ. Ямар аюул бидэнд тулгараад байгааг эрхэм та ойлгож байгаа байх.  Шимэгчлэх өвчнийг ихэнх эцэг эхчүүд хялгасан цагаан хорхойгоор төсөөлдөг нь том алдаа юм. Шимэгч нь хүүхдийн бие махбодь,  уураг тархины  өсөлтийг хязгаарлах анхны  шалтгаан болдог. Халдвар авсан хүмүүсийн ажиллах чадварыг бууруулж бие махбодид харшил үүсгэн өвчин эсэргүүцэх чадваргүй болгож дархлааг сулруулж эхэлдэг.

 

                         

    АНУ-н эрдэмтэн Росс Андерсэн 20 жилийн турш шимэгчдийг судлаад “ Шимэгчид нь бидний бие организмд үүрлэн амьдрахдаа  шимтэй бүхнийг нь булаан идчихээд организмыг бохирлон хор ялгаруулж өвчний эх үүсвэр болж байдаг” гэжээ. Шимэгчид нарийн, бүдүүн гэдэс, уушиг, элэг, цөс, цөсний суваг, цус, яс, булчин, тархи, нүд гээд ер нь үүрлэж болох бүхий л газарт суурьшиж чаддаг, маш олон янзын хэлбэр дүрс хэмжээтэй.

 

   Хаана амьдрах таатай нөхцөл бүрдэнэ тэндээ амьдарч эхэлдэг. Ж: ЭХИНОКОК нь элэгнээс гадна хүний тархинд, зүрхэнд үрждэг.

 Энэ тохиолдолд тархины хавдар үүсэх нөхцлийг дэврээж, тархины хальс хатингаршсанаас цусан хангамж мууддаг. Зарим шимэгчид цөс ялгаруулах сувагт байрлан идээшиж, цөсний урсгалыг бүрэн хаадаг талтай. Ийм өвчтөнүүд халдварт өвчтөний эмнэлэгт гепатит, эсвэл мэс засалд цөсний чулуужилт оноштойгоор цөөнгүй хүргэгддэг.

  

  Хордлого ба харшлын илрэлүүд шимэгчлэлийн үр дагавар байдаг. Арьсны элдэв идээ шарх зэрэг нь мөн шимэгч болон мөөгөнцөр бактертай холбоотой юм. Шимэгчид хүнээс шим тэжээлийг идэж хорт ялгадсаар хүнийг бохирлоод зогсохгүй, хүнийг удирдан жолоодож чаддаг гэдэгт та итгэх үү.Ж: АНУ-н маш хэрцгий хүнд хэрэг хийсэн хоригдлуудад судалгаа хийхэд тэдний 95% -нь тархиндаа шимэгчтэй байсан бөгөөд байнга зөрчил гаргаад байсан хүмүүсийн 65% -нь шимэгчтэй байжээ.

 

Мөн хэт их хяналтгүй хэрэглэсэн эм тарианаас үүдэлтэй мөөгөнцөр ихээр илэрч байна.

Тэднийг хүчтэй эмээр устгаж болохгүй бөгөөд бидний элэг бөөр тэр их ачааллыг даахгүйн улмаас, хүн маш гүн хордлогод орох тохиолдол гардаг.

 

 Шимэгчийн эсрэг байгалийн цэвэр бүтээгдхүүн бидэнд бий .Хэрэв шимэгч таны биед үүрлэн 2-с дээш жил болсон бол та нэг удаагийн цэвэрлэгээгээр шимэгчээс салж чадахгүй .2-3 дахин давтан хийх шаардлагатай. Эрүүл аж төрөх үүднээс та жилд 2-с доошгүй удаа шимэгчийн цэвэрлэгээг хийж байх нь чухал юм.

 Хэрэв ингэж хийдэггүй бол эдгээр шимэгчдийг хооллож байна гэсэн үг, тэд амьдарсаар үржсээр л байх болно. Манай компьютер оношлогооны аппарат нь ямар төрлийн өвчин үүсгэгчид, шимэгчид, вирус бактерүүд ямар эрхтэнд байрлаж байгааг төвөггүй тогтоож чаддаг. Мөн тэдгээрийг хэрхэн бие организмаас  зайлуулах арга механизмыг зөвлөж чаддагаараа давуу юм.  

 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 27 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.