Нүүр хуудас arrow Мэдээний гарчиг arrow Arkhag ovchloluud ba bie makhbodiin bohirdol arrow Өвчин хэлж ирдэг. Хийсч ирдэггүй

Өвчин хэлж ирдэг. Хийсч ирдэггүй PDF Хэвлэх
    Эртний Грекийн нэрт эмч доктор Авиценна: Хэрэв хүн өвдсөн бол:
  •    Идэж буй хоолноосоо татгалз.
  •    Ходоод гэдэсний цэвэрлэгээ хий.
  •   Хоол хүнснийхээ чанарыг сайжруул. Хэрэв энэ бүхэн тус болохгүй болсон тэр цагт л та эмчээс тусламж эрэх хэрэгтэй гэж хүмүүст зөвлөдөг байжээ.

    Хүний эрүүл мэнд бүхэлдээ өөрийнх нь хэрэглэж буй хоол хүнсний чанар түүнийг бид ходоод гэдсэндээ хэрхэн шингээж байгаагаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл эмч мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүн өвчилнө гэдэг нь бие бохирдсоны шинж тэмдэг юм. Бид идэж буй хоол хүнс, ууж буй ус, амьсгалж буй агаар, хүрээлэн буй орчноосоо бохирддог. Бие организмын бохирдолтыг 7 үе шаттай байдаг гэж тодорхойлжээ. Үүнд:

   1-р үе шат. Бие организм ерөнхийдөө ядрах, сэтгэл санаа тавгүйтэх, өөрийн дуртай зүйлээ хиймээргүй санагдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

   2-р үе шат. Ядарч толгой өвдөхийн зэрэгцээ үе мөч булчин өвдөх, бие байнга сулбайж ханиад хүрэх, гүйлгэх, өтгөн хатах, амнаас эвгүй үнэр үнэртэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

   3-р үе шат. Биенээс эвгүй үнэр үнэртэх, янз бүрийн харшлын шинж тэмдгүүд илрэх, байнга толгой өвдөх, арьс хуурайших, эсвэл хэт тослог болох, батга идээт үрэвсэл гарах зэрэг арьсны өвчнүүд илрэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах шинж тэмдэг илэрдэг.

   4-р үе шат. Организм бохирдолоо өөрөө бүрэн гадагшуулж чадахгүйн улмаас тодорхой газруудад бөөгнөрүүлж эхэлдэг. Үүний улмаас киста/уйланхай/, полип/мах ургах/, хоргүй болон өөхөн хавдрууд үүсдэг. Хүний биеийн аль нэг хэсэгт махан сормуус ургах нь гэдсэнд полип үүссэнийг гэрчилдэг.

  5-р үе шат. Организм хуримтлагдсан бохирыг бүх эрхтэнүүдээрээ тарааж эхэлдэг бөгөөд эрхтэнүүдийн хэлбэр, дүрс үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг. Радикулит, ревматизм /шархираа/, полиартрит зэрэг өвчний шинж тэмдгүүд илрэхээс гадна бөөр, цөсний хүүдийнд чулуу үүсдэг. Мөн венийн судасны өргөсөлт бий болдог.

  6-р үе шат. Маш их хэмжээний бохирдол цусанд нэвтэрч хамгийн түрүүнд зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн тогтолцоонд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Судасны хатуурал, цус харвах, зүрхний шигдээс, даралт ихсэх өвчин тохиолдохоос гадна эдгээрийн үр дүнд саажилтууд бий болдог.

  7-р үе шат. Төрөл бүрийн хорт хавдрууд үүсдэг. Хүний бие организм маш гайхалтай зохилдлогоотой бөгөөд гарч буй энэхүү өөрчлөлтүүдээрээ би өвдөж эхлээд байна шүү гэдгээ хэлж байгааг даанч бид өөрсдөө ойлгодоггүй.
  Та бидэнд хандсанаар эрүүл мэндийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваад зогсохгүй, бүрэн эрүүлжих боломжтой.

    Бид танд сонгомол ургамлын эмчилгээг санал болгож байгалаас заяагдсан төгс зохион байгуулалт бүхий гайхамшигт механизмаа хэрхэн дэмжиж өөрөө өөрийгөө нөхөн сэргээж эрүүлжүүлэх арга барилд таныг хөтлөх болно.
 
Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 1 зочин онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.