Коло-Вада PDF Хэвлэх
colovada_b.jpg   Хөтөлбөр-2 Коло-Вада Нэмэх хөтөлбөр нь хүний бие организмыг 3 үе шаттайгаар цэвэрлэх  гүн цэвэрлэгээний хөтөлбөр бөгөөд хүн өөрийн бие организмаа хэдий чинээ сайн цэвэрлэж чадна төдий чинээ эрүүл урт наслах боломжийг өөртөө нээж байгаа анхны алхам юм...

Хөтөлбөр-2 Коло-Вада Нэмэх хөтөлбөр нь хүний бие организмыг 3 үе шаттайгаар цэвэрлэх  гүн цэвэрлэгээний хөтөлбөр бөгөөд хүн өөрийн бие организмаа хэдий чинээ сайн цэвэрлэж чадна төдий чинээ эрүүл урт наслах боломжийг өөртөө нээж байгаа анхны алхам юм...

 

    Энэхүү хөтөлбөрийг Канадын нэрт эрдэмтэн Альберт Зерр боловсруулан гаргасан юм. Тэрээр хүнсний нэмэлт тэжээлийн салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд түүнийхээ 15 жилийг ходоод гэдэсний цэвэрлэгээний салбарт зарцуулан Хөтөлбөр-2 Коло-Вада Нэмэх нэртэй цэвэрлэгээний программыг бий болгосон хүн юм. Хүний бие организмыг энгийнээр цэвэрлэх аргуудын сул талыг арилган хүний бие организмын бүхий л хэрэцээг тооцон, өвчин үүсгэгч нян, бактер, шимэгчийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг цэвэрлэгээнийхээ хөтөлбөрт оруулж өгснөөрөө онцлог юм.

    НҮБ-н дэргэдэх Олон улсын мэдээлэл зүйн академи: Коло-Вадатай ижил төстэй буюу адилтгаж үзэх чанартай  бүтээгдэхүүн сүүлийн 20 жилд  дэлхий нийтэд гараагүй байна гэжээ. 

Image
 

                      Бүтээгдэхүүнд олгосон шагнал

 

    Хүн организмаа цэвэрлэх цэвэрлэгээний хөтөлбөрийг хэрэглэхээс өмнө эхлээд өөрийн бие махбодийн шингэн орчин,  бодисын солилцооны хэвийн байдлыг ханган өөрт хэрэгцээтэй эрдэс бодисыг хангалттай авч, биеийн ерөнхий байдлыг цэвэрлэгээ явагдахад бэлтгэх зайлшгүй шаардлагатай.

   

   Коло-Вада нь хүний бие организмыг ямар нэгэн эмчийн хараа хяналтгүйгээр цэвэрлэхэд зориулагдсан программ юм. Программыг хэрэглэх явцад хангалттай хэмжээний шингэнийг уух ёстой. Энэ нь бусад төрлийн цэвэрлэгээнээс ялгагдах нэг онцлог юм. Учир нь ус эмчилгээний гол хүчин зүйл нь болдог байна.

  Цэвэрлэгээний явцад гардаг ихэнх хүндрэлүүд нь организмд ус дутагдсантай шууд холбоотой байдаг. Ачаалал нь хүний бие организмын усны тэнцвэрийг зохицуулж байдаг эрхтэнүүд дээр очиж хүндрэл учруулж байдаг. Өөрөөр хэлбэл тунгалагийн тогтолцоо, арьс, бөөр давсаг,  ходоод гэдсэнд  ачаалал очно гэсэн үг юм. Ийм учраас ямар ч цэвэрлэгээний явцад өөрийн биед шаардлагатай хэмжээний усыг хэрэглэх хэрэгтэй. 

    Коло-Вада нь хүний бие организмыг 3 үе шаттайгаар 14 хоногийн хугацаанд цэвэрлэдэг хөтөлбөр юм.

Коло-Вадаг хэрэглэснээр:

  • Биеийн эд эс, эрхтэнүүдийг шимэгч хорхой, нян, вирус, мөөгөнцөр, хүнд металл болон химийн хорт бодисоос цэвэрлэнэ.
  • Элэг бөөр, нойр булчирхай, зүрх судасны үйл ажиллагаа эрс сайжирч амьсгалахад уужим чөлөөтэй болно.
  • Харшлууд эрс багасах буюу зарим нь алга болно.
  • Үе мөчний үйл ажиллагаа сайжирч сэргэнэ.
  • Биеийн дархлаа, бэлгийн булчирхайн үйл ажиллагаа сайжирна.
  • Архаг өвчнүүдийн зовиур шаналгаа багасна.
  • Толгойн өвдөлт багасах буюу бүр зогсоно.
  • Биеийн илүүдэл жин буурна.
  • Биеийн эрчим хүчний хангамж сайжрах зэрэг үр дүнгүүд гардаг.
 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 20 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.