Сонгомол ургамалын эмчилгээ PDF Хэвлэх
       Сонгомол ургамлын эмчилгээ нь тухайн хүний бие организмын онцлогт тохируулан сонгогддог учраас бие организм дахь өвчин үүсгэгч шалтгаануудыг бүрэн арилгадаг ба организмын нууц нөөцүүдийг нээж өгдөгөөрөө онцлогтой бөгөөд бусад эмчилгээний аргуудын үзүүлж чадахгүй байгаа үр дүнг өгдөг.
     Сонгомол ургамлын эмчилгээ гэж танил биш сонсогдож байна уу? Бие махбодь болгон зөвхөн материалаг (атом-молекул-эс-эдээс бүтдэг)-аас гадна өөрийн энергийн үзүүлэлттэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Эмчилгээний хамгийн зөв арга нь бие махбодид химийн үйлчилгээ үзүүлэх биш, энергийн түвшинд бие махбодийн  өөрийнх нь хамгаалалтын үйл ажиллагааг нөхөн сэргээхтэй шууд холбоотой байх ёстой.

    Ийм анагаах ухаанд сонгомол ургамлын эмчилгээ хамаардаг. Ургамал нь хүний хамгаалалтын системээс гардаг энергитэй ижил энергийг хүнд өгдөг. Эмчилгээнд ургамлыг хэрэглэхэд бие махбодь дахь өвчлөлийн хэлбэлзлэлүүд арилж, ямар ч оноштой байсан эмчлэгдэж хүн эрүүл болдог.

   СУЭ нь байгалийн зүй тогтлоор хүнд буцаж ирж буй эрүүл мэнд бөгөөд энэ нь ямарч сөрөг нөлөө өгдөггүй. СУЭ-ний үүрэг нь бие махбодийн хамгаалах үйл ажиллагааг сайжруулан, түүнийг  хэрэгтэй нөөц болон энергиэр хангаж өгч, бие махбодь өөрөө гарсан эмгэгийг засаж эмчлэгддэг.

   Хүн бол байгалийн нэг хэсэг юм. Ийм учраас аль болох байгалийн натурал хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Хувьсан өөрчлөгдөж байгаа энэ хүрээлэн буй орчин, экологид ургамал л хамгийн түрүүнд  дасан зохицдог. Байгалийн натурал бүтээгдэхүүн нь амьтны ба ургамалын гаралтай гэж байдаг.
 а. Хөрснөөс ургамал шим авч - түүнийг мал амьтан идэж - мал амьтнаар хүнд дамжин ирэх энэ чиглэлийг амтны гаралтай байгалийн натурал бүтээгдэхүүн 

 б. Хөрснөөс  ургамал шим авч - ургамалаас хүн гэсэн дэс дараалалтай байх энэ чиглэлийг ургамлын гаралтай байгалийн натурал бүтээгдэхүүн гэж ангилдаг.  Амьтны гаралтай БИХНБ-нь хүний биед шингэхэд илүү их эрчим хүч энерги зарцуулагддаг  бол ургамлын гаралтай бүтээгдхүүн нь организмд шингэхэд илүү дөхөмтэй байдаг нь ургамлаас гарч буй энерги нь хүний өөрийн энергийн хэлбэлзэлд тохирдогтой холбоотой юм.
. БИХНБ гэдэг нь тухайн ургамалд агуулагдаж буй аминхүчил, аминдэм, эрдэс бодис, макро, микро элементүүдийг 100% шингээсэн, ургамалын нэвчих чанарыг алдагдуулахгүйгээр биотехнологийн тусгай аргаар дулааны боловсруулалтууд болох чанах, хандлах, буцалгахаас зайлсхийн гаргаж авсан байгалийн натурал бүтээгдхүүн юм.
    Хоол хүнс тань эм болж, эм тань хоол хүнс болж байх ёстой.
  Энэ үгийг орчин үеийн анагаах ухааныг үндэслэгч загалмайлсан эцэг Гиппократ хэлсэн байдаг. Харин бидний хэрэглэж буй эм бэлдмэлүүд хоол хүнсийг маань орлож чадаж байгаа бил үү? Мэдээж чадахгүй. Зөвхөн БИХНБ-л бидний хоол хүнсийг орлож, бие организмын онцлог болон өвчлөлд тохируулан сонгогдож, та бидний байгалиас заяасан өөрөө өөрийгөө хамгаалах, нөхөн сэргээх үйл явцыг дэмжиж, өөрөөр нь эрүүлжүүлж өгдөг.

   Удамшлын болон архаг өвчний үед ч сонгомол ургамлын эмчилгээ үр дүнтэй байх бөгөөд гагцхүү эс эдийн нөхөн төлжилтийн хугацааг тооцож наад зах нь 3-6 сар хэрэглэх, энэ нь  эсийн төлжилттэй холбоотой эд эрхтэний хэмжээнд тооцвол 2 жилээс доошгүй бага багаар тогтмол хэрэглэж нэгэнт хямарсан эрүүл мэндээ төгс сэргээн босгож ирж болно.

  БИХНБ болоод эмийн хэрэглээ, үйлчилгээний талаар харьцуулан үзье.
 
БИХНБ Эм
1. Хүний бие организмд маш өргөн хүрээтэй үйлчилдэг. 1. Хэрэглэгдэх хүрээ хязгаарлагдмал.
2. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. 2. Сөрөг нөлөөтэй.
3. Үйлчилгээ удаан, үр дүн тогтвортой, өвчний шалтгааныг бүрэн арилгана. 3. Үйлчилгээ хурдан мэт боловч өвчний шалтгааныг арилгадаггүй.
4. Доз хэтрэх аюулгүй. 4. Доз хэтэрвэл үхэлд хүргэнэ.
 
 
Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 2 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.