| Яагаад CCI |
|
|
|
Яагаад “Coral club international “ компанийг сонгох болов.
Дэлхий нийтийн чиг хандлага нэгэнт химийн гаралтай эм тарианаас татгалзах болсон өнөө үед дэлхий даяар байгалийн гаралтай бүтээгдхүүний хэрэглээ улам бүр өссөөр байна..
Өндөр хөгжилтэй улс орнууд нутрициологийн салбарт их амжилтад хүрч, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүд үйлдвэрлэлд нэвтрэн тэр хэмжээгээр манай зах зээл дээр маш олон улсын, маш олон компаний биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд орж ирэн, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ.
Гэвч эмийн бүтээгдхүүний үйлдвэрлэл асар их хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрүүлж аспирин парацетамол аналгин зэрэг эмэнд хүмүүсийг донтуулах нь тэдэнд ашигтай байж, төрөл бүрийн эмийн бүтээгдхүүнүүд бидний асуудлыг шийдэж чадна гэх асар хүчтэй зар сурталчилгаа хүмүүсийн тархийг угаасаар улам шинэ шинэ харгис бүтээгдхүүнүүд үйлдвэрлэгдсээр байгаа нь нууц биш юм.
Судлаач эрдэмтэн В Шербюле "Хамгийн гайхамшигт эмч бол байгаль билээ тэр бүх өвчний дөрөвний гурвыг эмчилдэг бөгөөд ядаж л өөрийн хамтрагчдыг хэзэ ч муу хэлдэггүй юм "-гэжээ
Иймд өвдөж гэмтсэн үедээ хамгийн цэвэр байгалийн эмчилгээг хэрэглэж эхлэх цаг болсон байна.
Нийгмийн бодлогынхоо хүрээнд бүхэл бүтэн хүн амыг эрүүлжүүлэх хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж амжилтанд хүрсэн улс орнууд байдаг. Тэр хэмжээгээр тэдгээр улс орнуудын хүн амын дундаж наслалт нилээд өндөр хэмжээнд хүрсэн.
Харин манай улсын хувьд хараахан ийм хэмжээнд хүрээгүй бөгөөд шийдвэр гаргах төвшний хүмүүс маань өөрсдөө ойлголт муутай байгаа нь харамсалтай юм. Манай зах зээл дээр байгаа тэр олон улс орны бүтээгдэхүүнээс сонгох сонголт бол таны хэрэг байх нь мэдээж юм.
Бид мэдээлэлд ойр байдгийн хувьд олон улсын шүрэн клуб компаний эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сонгон та бүхэнд танилцуулах гэж байна. Оросын Холбооны Улс, Казакстан зэрэг олон улс орон төрийн бодлогынхоо хэмжээнд үндэстнээ эрүүлжүүлэх хөтөлбөр гарган CCI буюу CORAL CLUB INTERNATIONAL компаний биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээр суурилан ард түмнээ эрүүлжүүлж эхлээд байна..
Тус компаний бүтээгдэхүүнүүд нь АНУ, Канад, Япон улсуудад үйлдвэрлэгдсэн эрүүл мэнд, эмчилгээний гоо сайхан бусад ахуйн зориулалттай бүтээгдэхүүнүүдтэй. Эрдэм шинжилгээнй ажил, үйлдвэрлэлийг хослуулж, шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн ололт болох нано технологийг ашиглан гарган авсан бүтээгдэхүүнүүд байдаг. CCI компани нь олон жилийн арвин ажлын туршлагыг хуримтлуулж, олон улсын сертификатаар баталгаажсан давагдашгүй чанар бүхий бүтээгдэхүүнүүдтэй юм.
АНУ, Канад улсуудад олон жилийн турш тууштай ажиллаж ирсэн лабориторуудтай бөгөөд тэнд ажиллаж буй олон эрдэмтэд өөрийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд олон байдаг. НҮБ-ийн дэргэдэх Мэдээлэл зүйн академиас тус компаний нилээд олон бүтээгдэхүүнд сүүлийн 20 жилд эдгээр бүтээгдхүүнүүдтэй дүйцэхүйц чанартай ямар ч бүтээгдхүүн одоогоор бүртгэгдээгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг
Москвагийн анагаах ухааны их сургууль дээр урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх анагаах ухааны кафедрийг шинээр нээхийн тулд ОХУ-н эрдэмтэд өөрийн орны нутаг дэвсгэр дээр хүнсний нэмэлт тэжээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаний бүтээгдэхүүнүүд дээр 8 жилийн турш судалгаа хийж, сүүлийн 4 жилд нь CCI компаний бүтээгдхүүнийг сонгон судалж хамгийн сайн тэнцвэржсэн бүтээгдэхүүн болохыг нотолсон байдаг.
Энэхүү кафедрын сургалтын бааз суурь нь CCI компаний эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд юм. Орост хэд хэдэн судлаач эрдэмтэд тус компаний эмчилгээний гоо сайхны бүтээгдхүүнийг судлаж эрдмийн зэрэг цол хамгаалсан байдаг. Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Путин ойрын хугацаанд хүн амынхаа дундач наслалтыг 75–д хүргэнэ гэсэн үгийг илтгэлдээ хэлсэн нь ОХУ үндэстнээ эрүүлжүүлэх хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэнийг харуулж байна.
Онцгой чанартай бүтээгдхүүнүүд нь хүний эрүүл мэндийн бүхий л асуудлыг шийдвэрлэх өргөн боломжтой бөгөөд, ихэнх компаниуд зөвхөн тэжээл дархлааны чиглэлийн бүтээгдхүүнтэй байдаг бол CCI-д шимэгчийн эсрэг, бактер вирусийн эсрэг, дэлхийд ганцад тооцогдох антиоксидант буюу исэл эсэргүүцэгч, эсийн хэмжээнд бие организмын бохирдлыг цэвэрлэх иж бүрэн хөтөлбөр, байгалийн цэвэр антибиотекууд эрдсүүд витаминууд ханаагүй тосны хүчлүүд гайхалтай тэнцвэржсэн тэжээлүүд коктейлүүд ферментууд пробиотекууд хангалттай олон янзаар байдаг нь эрүүл мэндийн бүхий л асуудлыг шийдвэрлэх өргөн боломжийг өгдөг
ОХУ-н Москва хот дахь Ард Түмнүүдийн Найрамдалын Их Сургуулийн дэргэдэх эрүүл мэндийн академи нь сургалтаа CCI компаний бүтээгдэхүүн дээр суурилан явуулж байна. Мөн Швед, Казакстан, Турк, Орос улсууд европ анагаах ухааны эмчилгээтэй хавсарч маш их үр дүнд хүрээд байгаа билээ.
Олон улсын шүрэн клуб компаний бодлогын мөн чанар нь бизнесийн хэт их ашгийг урьтал болгодоггүй, Өөрөөр хэлбэл бүтээгдхүүний тун тутамд анхаарч тухайн бүтээгдхүүнд орох балансжилтыг маш сайн хангасан байдаг. Ж-нь витамин С байя гэж бодъё. Тэгвэл нэг тунд орох доз хэмжээг 5 тунд оруулсан байх жишээтэй. Гэтэл хэрэглэгчид бид тэр орц жорыг анхаардаггүй. Зөвхөн л үнийг харьцуулаад байдаг. Нууцгүй хэлэхэд таван төгрөгөөр татууг нь сонгодог. Гэтэл 5 дахин хямд байх ёстой бүтээгдэхүүнийг л тийм үнээр авч байх жишээтэй.
Маш нарийн судалгаан дээр ОХУ-д сонгогдсон нэг гол шалгуур нь энэ байсан юм. Тус компаний бүх бүтээгдэхүүн нь 100%-н байгалийн гаралтай бөгөөд БИХНБ-г борлуулахдаа борлуулагч, үйлдвэрлэгчийг хослуулсан бизнесийн маркетингнйн нэг төрөл болох сүлжээний маркетингийг ашиглан дэлхийн аль ч өнцөгт скаладын нэг л үнийг баримтлах бөгөөд энэ аргыг ашигласнаараа сурталчилгаанд хэрэглэгддэг их хэмжээний хөрөнгийг, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх орчин үеийн технологид зарцуулж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан бөгөөд мөн борлуулалтын явцад хэрэглэгчдийн үүрдэг үнийн өсөлтийг арилгаж Монголын хэрэглэгчдэд худалдан авах боломжийг өгч байгаагаараа давуу юм.
Маркетинг бодлогоороо борлуулагчдыг биш хэрэглэгчдийг урамшуулдаг цорын ганц компани юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барьж авна уу.
|

