| Организмд биологийн хэрэгцээт ус дутагдах нь. |
|
|
|
Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг. Нийт өвчний 80% нь бие организмд ус дутагдсанаас болж байгааг эрдэмтэд нотолсон байдаг. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Дэлхийн гадаргын 70 % нь ус байдаг бол бидний биеийн 70 %-г ус эзэлдэг. Эхээс төрсөн хүүхдийн биеийн жингийн 80-90% нь уснаас бүрддэг бол насанд хүрэх үед 70% болж, өтлөх цагт 60-52% болтол буурдаг. Өөрөөр хэлбэл хөгшрөх гэдэг нь бие махбодь доторхи болон гаднах шингэнээ алдах үйл явц юм...
Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг. Нийт өвчний 80% нь бие организмд ус дутагдсанаас болж байгааг эрдэмтэд нотолсон байдаг...
Бие махбодь дахь усны агууламж.
Хүн амьсгалах, хөлрөх, бие мах бодийн физиологийн дотоод үйл ажиллагааны явцад өдөртөө 2,5 л шингэнээ алдаж байдаг. Биед ус дутагдсаны анхны шинж тэмдэг нь тогтмол ядрах, бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдгүүд юм. Организмд ус дутагдсанаас болж бодисын солилцооны төрөл бүрийн өвчин, биеийн халуун нэмэгдэх, булчингийн ажиллагаа сулрах, хөдөлгөөний эвсэл муудах, тэсвэр хатуужил муудах, инсульт болон инфактын магадлал өндөрсөхөөс гадна хамгийн түрүүнд нүүр хэсэгт үрчлээ сууж эрт хөгшрөлт явагддаг.
Хүний бие организм олон мянган триллион эсээс тогтдог билээ. Эс өөрөө шингэн бүтэцтэй…. Хүний бие организмыг усан бассейтай зүйрлэх юм бол олон мянган триллион эс маань бассей дахь усанд хөвж явна гэсэн үг. Хүний хэрэглээний ус нь доорхи 5 шалгуурыг хангасан байх ёстой. - Исэлдэн ангижрах чадвартай -Гадаргын таталцалтай -Хүчил шүлтийн тэнцвэртэй -Эрдэстэй -Зөв бүтэцтэй Нууцгүй хэлэхэд бид үнэндээ ахуйн зориулалттай усаар ундаалж байдаг.
Би чамайг ална. Баярлалаа.
Эхний зураг дээр “би чамайг ална” гэхэд усны бүтэц эвдэрч хачин муухай болжээ. Дараагийн зурагт “баярлалаа” гэж хэлэхэд усны бүтэц цасан ширхэг хэлбэртэй болсон байна. Усны чанараас эрүүл мэндийн байдал, бодисын солилцооны түвшин, ажиллах чадвар, мөн хүний сэтгэл санаа ч хамаардаг. Японы нэрт эрдэмтэн Эмото Массару хэлэхдээ: “Ус хүний сэтгэл санааны өчүүхэн өөрчлөлтийг ч мэдэрдэг” гэжээ.
Хий Бүгдээрээ үүнийг хийцгээе Эхний зураг дээр “Бүгдээрээ үүнийг хийцгээе” гэж хэлэхэд усны бүтэц ямар хэлбэртэй болсон байгааг харна уу. Дараагийн зураг дээр “Хий” гэж захиран тушааж хэлэхэд усны бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг харна уу. Эртний Грекийн нэрт эмчлэгч эмч доктор Авиценна хэлэхдээ: Хүний амьдралын намтар бол түүний “хаталтын түүх” юм. “Хөгшрөлт бол хуурайшилт” хэмээн бичжээ. Хүн хоногт өөрийн биеийн жингийн 1 кг тутамд 30 мл биологийн хэрэгцээт усаа хэрэглэж чадвал эрүүл байх боломжтой. Хүн өөрийн жинд тохирсон биологийн хэрэгцээт |
| Дараах > |
|---|


