Нүүр хуудас arrow Мэдээний гарчиг arrow Ovchloliin undsen shaltgaan arrow Бие организмд тэжээл дутагдах.

Бие организмд тэжээл дутагдах. PDF Хэвлэх

    Хүний бие организм нь олон мянган триллион эсээс бүрддэг бөгөөд эрүүл урт наслахын нэг үндэс нь эсийн тэжээлийг бүрэн хангаж байх явдал юм. Хамгийн харамсалтай нь өнөөгийн бидний хоол хүнсний 85% нь үхмэл /хүчиллэг/ хүнс болчихоод байна...

 

 

 

 

 

 

 

Хүнсний дэлгүүрүүдээр борлогдож буй хүнсний бүтээгдэхүүнүүдэд удаан хадгалахын тулд тодорхой хэмжээний химийн нэмэлтүүдийг нэмдэг, давхар боловсруулалт хийдэг.  Тэдгээрт хүний бие организд хэрэгтэй тэжээлийн бодисууд даан ч хомсхон болчихсоноос эд эс маань тэжээлээр дутагдаж өвчлөл ихэсч, өвчин залуужаад байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн хүнсний бүтээгдэхүүнүүд хүчиллэг болж бие организмыг исэлдүүлж өвчин үүсэх үндэс суурийг тавьж байна. Хэрэв супермаркетуудаар борлогдож буй хүнсний бүтээгдэхүүнүүдэд эсийн тэжээл агуулагдаж байгаа бол 24-72 цагийн хооронд ялзарч муудах байсан. Гэтэл 6 сараас илүү хугацаагаар хадгалж болох “супер хүнс”-ийг бид хэрэглэж байна.

 

       Бидний хоол хүнсний чанараас эд, эс, эрхтэн,  тогтолцооны хэвийн үйл ажиллагаа хамаарч байдаг. Хүний бие организм нь  нөхөн сэргээгдэн 2 жил тутамд шинэчлэгддэг. Өөрөөр хэлбэл 2 жил тутамд шинэ элэг, шинэ бөөр, шинэ зүрх бий болдог. Иймд  бие организмдаа зөв хандан эсээ тэжээж чадсан байхад та бүрэн эрүүлжих боломжтой...


      Бид барилгыг элс, цемент, тоосгогүйгээр төсөөлж чадахгүй шүү дээ. Тиймээс эсийн барилгын материал нь:·     

    28 төрлийн аминхүчил

    70 төрлийн эрдэс· үүнээс 15 нь нэн чухал бөгөөд өдөр бүр авч байх шаардлагатай

    3 төрлийн ханаагүй тосны хүчил

    12 төрлийн аминдэм

    7 группийн 3000 төрлийн ферментүүд болдог.

    Хүн хоол хүнсээрээ эдгээрийг өдөр бүхэн авч байх шаардлагатай.

 

     Эсийн тэжээлийн бодисууд нь бүхэлдээ амьд организм юм. Францын нэрт эрдэмтэн Карл дэгдээхэйний зүрхийг авч савтай усанд хийгээд усыг нь өдөр бүхэн сольж зүрхэнд хэрэгцээт тэжээлийг өгч байхад зүрх 35 жил цохилсон байна. Энэхүү нээлтээрээ тухайн эрдэмтэн Нобелийн шагналыг хүртсэн. Дашрамд хэлэхэд тахиа хэзээ ч 35 жил амьдарч байгаагүй. Эсээ тэжээлээр гүйцэд хангаж чадвал хүн ч гэсэн чанартай  урт наслах боломжтой. 

 
      Эд хөрөнгөө алдвал багыг алдана.

      Нэр төрөө алдвал ихийг алдана.

      Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана гэдэг үгийг байнга санаж байх цаг болсон

 
Бид өөрсдийнхөө ходоод, гэдэс, сэтгэл санаагаа ямар ч идэж уух юмаар хуурч болно. Харин бидний бие организмыг бүрдүүлж буй эсийг хуурч чадахгүй гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй.

 

    Хүний эрүүл мэндэд тус хүргэхээсээ илүү хор хүргэж буй хүнсний бүтээгдэхүүнүүд/Архи, тамхи, давс, сахар, цууны хүчил, амт оруулагч, ундаа, жүүс, давхар боловсруулсан лаазалсан савласан бүтээгдэхүүнүүд /-ээс хол байх шаарлага гарч байгаа нь хятад улсад үйлдвэрлэсэн сүүнээс меламин хэмээх хортой бодис ихээр илэрч олон хүүхдийг хордуулсан байдлаас тодорхой харагдаж байна.

 

 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 8 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.