Байгалийн супер хүнс Спирулин. PDF Хэвлэх

Спирулин нь маш өчүүхэн хэмжээ бүхий хөх ногоон замаг юм. Энэ нь усны гүнд амьдрагч амьтдын нэг юм. Тэрээр тэжээлийн бодисуудаар маш баялаг учир түүнийг супер хүнс гэж нэрлэжээ. Спирулины хоолны ганцхан халбага нунтагт доор дурьдсан тэжээлийн бодисууд агуулагддаг байна.

 В-12 аминдэмээр баялаг бөгөөд АНУ-д мөрддөг В-12 аминдэмийн хэрэгцээт хэмжээний 350%-г агуулдаг байна.

   В-1 аминдэмийн 48% ба В-2 аминдэмийн 56% юм. В бүлгийн аминдэм нь мэдрэлийн систем, арьсны эрүүл мэнд, харах эрхтэнийг бэхжүүлэхэд чухал шаардлагатай бөгөөд үс ургалтыг хангаж, элэг болон бусад эрхтэний хэвийн үйл ажиллагааг дэмжих нөлөө үзүүлдэг.

   Байгалийн бета-каротины хамгийн өргөн тархсан хэлбэр болох А аминдэмийн 540% байна. А аминдэм нь бие махбодийн эрүүл эсийг чөлөөт радикалуудаас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг исэл эсэргүүцэгч юм.

   Хүний бие организмд 20% нь шимэгддэг махны уурагтай харьцуулахад спирулины уурагны 85-90% нь амархан шимэгддэг байна. Бие махбодид шаардлагатай 28 аминхүчлийн 18-г өөртөө агуулж байдаг. Үүнд   үл орлогдох 7, орлогдох 11 аминхүчлийг агуулдаг.

   Зүсэм махыг бодвол 300% их төмөртэй. Цусны чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй.

   Царгас ба улаанбуудайг бодвол хлорофилл ихтэй. Хлорофилл спирулинд илүүтэй байдаг байгалийн чухал пигментийн нэг.
 
< Өмнөх   Дараах >
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 14 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.