| Б.Алдар |
|
|
|
Дэлхийд танигдсан монгол эрдэмтэн... Биологийн болон анагаахын шинжлэх ухааны доктор Б. Алдар нь 1979 онд МУИС-г төгссөн. Франц, Япон, Англи, Америк зэрэг олон оронд ажиллаж өөрийн эрдэм шинжилгээний ажлаа хийж яваа хүн билээ. Тэрээр ДОХ-н эсрэг, элэгний В С вирусын эсрэг болон өөр хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг гаргасан нь маш үр дүнтэй байгаа юм. Одоогоор түүний гаргасан бүтээгдэхүүнүүд нь Тайланд улсад үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд тун удахгүй тухайн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үйлдвэрээ Монгол улсдаа байгуулахаар болоод байгааг дуулгахад таатай байна.
Бүтээгдэхүүний үр дүн
1. Өвчтөн А.Б 50 настай. Мэдрэлийн гаралтай арьсны харшил, харшлын гаралтай багтраа өвчнөөр өвчилж шаналан тэр нь нилээд хүндэрсэн эм тариа хэрэглээд үр дүн гараагүй.
Эмчилгээ: Биеийн шингэн орчныг эрүүлжүүлэн хэвийн болгож хөнгөн цэвэрлэгээ хийсэн. Улмаар аминдэм, аминхүчил агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр 2 сарын дараа харшлын гаралтай арьсны тууралтууд болон багтраа өвчнөөсөө бүр мөсөн салж амьдралын баяр баясгаланг дахин мэдэрсэн.
2. Өвчтөн Н.С 32 настай. Нойтон экзем, биеийн эмзэг хэсэгт гардаг арьсны харшил оноштой эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч эдгэрээгүй. Тосон түрхлэг, ленициллин хэрэглэсэн ч нэмэр болоогүй. Манай оношлогоонд ирэхдээ гарын арьс нь хэт хуурайшсанаас хагарч гүн шарх болсон байлаа. Оношлогоогоор стафилококк, стрептококкийн халдвар авсан нь тогтоогдсон.
Эмчилгээ: Биеийн шингэн орчныг эрүүлжүүлэн бактерийн программыг ууж улмаар тэжээлийн бүтээгдэхүүнээр дэм өгсөнөөр 3 сарын дараа гарын арьс нь бүхэлдээ цэвэрхэн болж бие организмын үйл ажиллагаа нөхөн сэргээгдэн хэвийн болсон.
3. Өвчтөн М.А 61 настай. 1996 онд дунд чөмөгнийхөө толгойг хугалсан. 4 жилийн дараа дахин хугалсан. Өвдөлт их өгдөг байсан тул өндөр тунгаар өвдөлт намдаах эм бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж суга таяганд орсон. Эм бэлдмэлүүд үйлчлэхээ больж сөрөг нөлөө үзүүлж эхэлсэнээс хэрэглэхээ больж өвдөлтөөр шаналж байлаа.
Эмчилгээ: Шүрэн кальцийг аминдэм аминхүчил агуулсан бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд өвдөлт аажим аажмаар намдан тун удалгүй алга болсон. 2 жилийн дараа суга таягнаасаа салсан ямар ч тохиолдолд өвчин мэдрэгдэхгүй болсон.
4. Өвчтөн А.Э 42 настай. 15 насандаа Бехтеревийн өвчнөөр /биеийн үе мөчнүүд шохойжиж хөдөлгөөнгүй болдог өвчин/ өвдсөн учир байнга нуруу нь өвддөг болсон. Өвчин намдаах болон үрэвсэл дарах эм бэлдмэл хэрэглэж эмнэлэгт хэвтэн курс эмчилгээ хийлгэсэн нь сөргөөр нөлөөлж ходоод нь шархалсан. Хамраас 1 бус удаа цус гарч байв.
Эмчилгээ: Биеийн шингэн орчныг хэвийн болгож вирус, бактерын программыг ууж, үе мөчний чиглэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж 3 сарын дараа гэхэд нурууны өвдөлт намдан хувцасаа өмсөх болон бусад зүйлд хүний тусламжийг авдаг байсан бол биеэ дааж хийж чаддаг болсон. Нурууны өвчин намдсан, гэдэс ходоод хямрахаа больсон, хамраас цус гарахгүй болж нойр хэвийн болсон.
5. Өвчтөн А.Т 30 настай. 5-6 настай байх үед нь ходоод орчмоор нь өвддөг. Зарим үед гүйлгэдэг, заримдаа өтгөн нь хатдаг байжээ. Ялангуяа хоол идсэний дараа өвдөлт нь нэмэгддэг байв. Эмнэлэгт хэвтэн бүрэн шинжилгээ хийлгэсэн боловч өвдөлтийн шалтгааныг тогтоож чадсангүй. Толгойны өвдөлт намдаах эмнээс эхлээд хүчтэй тайвшруулах эм бэлдмэлүүдээр эмчилсэн боловч биеийн байдал нь дээрдээгүй.
Эмчилгээ: Манай компьютер оношлогоогоор өвчин үүсгэгч вирус бактер болон шимэгчээр халдварласан нь тогтоогдсон. Шүрэн кальци, шимэгчийн программыг бүрэн хэрэглэснээр 2 сарын дараа хүссэн үр дүндээ хүрч чадсан. 6. Өвчтөн С.Э 22 настай. Өвчтөн нь элэгний төв лабораторид вирус тоолох шинжилгээ хийлгэхэд 20 642 818 ширхэг байсан бол элэгний V-5 бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар уусны дараа дахин шинжилгээнд ороход 14735 ширхэг болтлоо буурсан байна.
7. Өвчтөн М 47 настай. Өвчтөний биохимийн шинжилгээний дүн Асат 37 байхаас 136,8 Алат 42 байхаас 364,0 байсан. Элэгний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа Асат- 46 Алат-96 болж буурсныг та харж байна.
8. Жир эму тосны үр дүн.
|
| Дараах > |
|---|

