Нүүр хуудас arrow Өвчлөлийн үндсэн шалтгаан

Өвчлөлийн үндсэн шалтгаан
Өвчлөлийн үндсэн шалтгаан PDF Хэвлэх
    Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ойлголт маань бидний маш том эндүүрэл юм. Бие организм эд эсдээ хэрхэн хандаж байгаагаас шалтгаалан бидний төгс гайхалтай бие организм маань бидэнд тодорхой шинж тэмдэг өгч бидэнд мэдээлж байдаг.
    Энэ тухай та манай "өвчин хэлж ирдэг, хийсч ирдэггүй" гэсэн гарчигаас уншаарай. Бие организм бидэнд дохио өгсөөр байхад тухайн цаг үед нь анхааралгүй орхиж, өвчлөл нэгэнт бий болчихсон хойно түгшүүр авч баахан эм тариа энэ тэр болдог.
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндийн 7-8% нь анагаах ухааны хөгжлөөс, 92-93% нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах болохыг тогтоосон. Тэгвэл бид юунаас болоод өвдөөд байна вэ 
       Бидний бие организм маань харагдаж баригдах энэ махан биеэс гадна гарт үл баригдаж, нүдэнд үл үзэгдэх хэдий ч гадаад бөгөөд дотоод энергийн бие гэж байдаг болохыг орчин үед шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Аура хэмээн нэрлэгдэх бидний гаднах гэрлэн бүрхүүл маань бие организмын анхны хамгаалалт болж байдаг. Муу муухай бүхэн аураг гэмтээж байдаг. Зөв сайн сайхан бүхэнд хүний сэтгэл баясч эерэг энергийг бүрдүүлж, эерэг бүхэн бие биеэ татаж, юм бүхэн нь сайн сайхнаар бүтэж юм бүхэнд чин сэтгэлээрээ хандаж хайр энэрлийг ойр тойрондоо түгээж, сэтгэл зүйгээ өргөж явах нь таны амьдралдаа хэвшүүлвэл зохих дадал юм.
       Ийм учраас эрүүл мэндийн хамгийн анхны алхам бол сэтгэл зүй гэж үздэг. Ийм ч учраас сээтгэл зүй бодол санааг зөв жолоодож зөв дадал зуршлыг өөртөө бий болгох гэж хүмүүс төрөл бүрийн иог бясалгалаар хичээллэх болсон.
        Тэгэхээр өвчлөл гэдэг маань энергэн бие болон  бие мах бодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эд эсэд цаашлаад эрхтэн системд маань гажуудал үүсэх нөхцлийг хэлдэг. Бид гэрлэн бие буюу энергэн бие. бие мах боди гэсэн ойлголтыг авлаа. Ингээд бие мах бодийн эрүүл мэнд, өвчлөлийн үндсэн шалтгаануудыг тодруулж үзвэл өвчлөл нь:     
       1. Организмд ус дутагдсанаас
       2. Хүний бие организмд хэрэгтэй тэжээлийн бодис дутагдсанаас
       3. Бие организмын бохирдлоос
       4. Өвчин үүсгэгч бактер вирус мөөгөнцөр шимэгчдийн нөлөөллөөс
       5. Гадаад дотоод орчны нөлөөгөөр биед үүссэн чөлөөт радикалын нөлөөллийг саармагжуулж биеийн дархлааг өргөж өгч чадаагүйгээс гэсэн үндсэн шалтгаануудтай байдаг байна. Бие мах бодийн 70%-г эзлэх биеийн шингэн орчноо эрүүлжүүлэхээс :
     Биологийн хэрэгцээт амьд усыг зөв хэрэглэж сурах нь эрүүл мэндээ хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга замуудын эхний алхам юм.
 
Бид эрүүл мэндээ буруу газраас хайгаад байгаа юм биш үү PDF Хэвлэх

   Бид амьдралынхаа хугацаанд чамгүй мэдлэг, мэргэжил эзэмшсэн боловч энэ маань бүхэлдээ амьдрах ухаан байжээ. Харин хамгийн гол нь болох эрүүл амьдрах арга ухаанд суралцах асуудал маань орхигдсоноос эрүүл мэндээ эмч, эмнэлэгт даатгаж орхин өвдөж шаналахдаа баахан эмнэлгүүд хэсч биеэ хайрлахгүй зүтгэж олсон хэдээ цацаж дуусах юм...

Дэлгэрэнгүй...
 
Чимээгүй алуурчид буюу шимэгчид PDF Хэвлэх
Чимээгүй алуурчид буюу  шимэгчид.

   Шимэгчидийн хор нөлөөгөөр дэлхий дээр олон арван сая хүн өвчинд нэрвэгдэж, ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Хамгийн аюултай нь шимэгчлэх өвчнийг илрүүлэхэд маш хэцүү байдаг. Элгэндээ шимэгчдтэй хүн халдвартын эмнэлэгт гепатит/шар өвчин/ оноштойгоор, цөсөндөө шимэгчтэй хүн мэс заслын эмнэлэгт цөсний чулуужилт оноштойгоор, өөрөөр хэлбэл тухайн хүний онош буруу тогтоогдон эмнэлэгт хүргэгддэг тохиолдол  гардаг нь нууц биш юм

Дэлгэрэнгүй...
 
Биологийн хэрэгцээт амьд ус PDF Хэвлэх
Биологийн хэрэгцээт амьд ус.


  Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг. Нийт өвчний 80% нь бие организмд ус дутагдсанаас болж байгааг эрдэмтэд нотолсон байдаг...

 

Дэлгэрэнгүй...
 
Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүд PDF Хэвлэх

 


  Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг бүхэлд нь зөв тооцож, өвчин үүсгэгч үндсэн  шалтгаан болох вирус, бактер, шимэгч, мөөгөнцөрийн талаар тодорхой ойлголттой байж эсрэг арга хэмжээг тогтмол авч байх нь чухал юм.

Дэлгэрэнгүй...
 
Санал асуулга
Та хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
 
Хэн онлайн байна
Бидэнд 3 зочид онлайн
 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2008.