| Өвчлөлийн үндсэн шалтгаан |
|
Бид эрүүл мэндээ буруу газраас хайгаад байгаа юм биш үү?
Бид амьдралынхаа хугацаанд чамгүй мэдлэг, мэргэжил эзэмшсэн боловч энэ маань бүхэлдээ амьдрах ухаан байжээ. Харин хамгийн гол нь болох амьд явах арга ухаанд суралцах асуудал маань орхигдсоноос эрүүл мэндээ эмч, эмнэлэгт даатгаж орхин өвдөж шаналахдаа баахан эмнэлгүүд хэсч биеэ хайрлахгүй зүтгэж олсон хөрөнгө, мөнгөө цацаж барах юм. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг 1980-д онтой харьцуулахад эмнэлгийн тоо маш олон болсон, байшин болгонд эмийн сангууд ажиллаж эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулж буй зардал чамгүй их байгаа. Урьд өмнө анагаах ухаанд ялагдаж үгүй болсон өвчнүүд дахин сэргэж, мэдэгдэж байгаагүй шинэ, шинэ өвчнүүд гарч ирж, өвчин улам залуужиж, эмнэлгүүдийн ачаалал багасахгүй байгааг та юу гэж бодож байна вэ? Бид ер нь эрүүл мэндээ буруу газраас хайгаад байгаа юм биш биз!!! ДЭМБ-ын статистикийн судалгаагаар нийт хүн амын: • 10% нь хөгшрөлтөөс \өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр өндөр насалсан хүмүүс\ • 20% нь золгүй явдал, дайн тулаанаас • 70% нь янз бүрийн өвчлөлөөр нас бардгийг тогтоожээ. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснээр өнгөрсөн зууны дунд үеэс өндөр хөгжилтэй улс орнууд нутрициологийн шинжлэх ухаанд ач холбогдол өгч, өргөн хүрээтэй шинжилгээ судалгаа явуулсны ачаар өнөөдөр АНУ, Япон зэрэг улс орнууд хүн амынхаа дундач наслалтыг 90-95-д хүргэж чаджээ. Дэлхийн 2-р дайны дараа Япон улсын эдийн засаг доройтсон, бүхэл бүтэн 2 хот нь атомын бөмбөгдөлтөд өртөн хүн ам нь ихээр цацраг идэвхит хордлогод орсон тэр үед Япончуудын дундач наслалт 48-54 байсан. Өнөө үед хүн амын нягтаршил, хүнд хөнгөн үйлдвэрүүд ихтэй, Монгол орны байгаль экологийн байдалтай харьцуулахад харьцангуй хүнд нөхцөлд амьдардаг ч Япончуудын дундач наслалт 90-д хүрсэн нь Япончууд олон зууны турш өөрсдийн хоол хүнсийг нарийвчлан судалж, орчин цагийн шинжлэх ухааны дэвшилтэй холбож, биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээлийг өргөн ашиглаж, хүн амаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг оновчтой шийдэж чадсаны ач юм. Хувь хүний эрүүл мэнд зөвхөн өөрөөс нь хамаардаг гэдгийг бүрэн ойлгосон, эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг бүхэлд нь тооцож чадсан, эрүүл мэндээ хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмуудыг ахуй амьдралдаа бүрэн хэрэгжүүлж чадаж буй цөөхөн хүмүүс эрүүл чийрэг, чанартай, урт насалж чадаж байна. Бидний танилцуулж буй мэдээллүүдийг амьдрал ахуйдаа зөв хэрэглэж чадвал чанартай урт наслах боломж байна. Анагаах ухааны эцэг Гиппократ: ТАНЫ ХООЛ ХҮНС ТАНЬ ЭМ БОЛЖ, ЭМ ТАНЬ ХООЛ ХҮНС БОЛЖ БАЙХ ЁСТОЙ гэсэн гайхамшигтай үгийг хэлсэн байдаг. Эм тариа та бидний өдөр тутмын хоол хүнс болж чадах уу? Мэдээж чадахгүй билээ.
Бид идэж буй хоол, ууж буй ус, амьсгалж буй агаараасаа шим тэжээл авч амьдардаг бол мөн энэ л замаар бидний бие организм хэрэггүй хортой зүйлийг авч бохирлогдсоноос организмын хэвийн ажиллагаа алдагдаж өвчлөлд хүрдэг.
Иймээс тэр олон зууны тэртээ амьдарч байсан эрдэмтэн, хүн зөвхөн хоол хүнсээрээ эрүүл мэндээ сэргээж чадна эм тариагаар зөвхөн өвчний хүнд үеийг л давах хэрэгтэй гэдгийг дүгнэж хэлсэн байдаг бөгөөд орчин үед эмийн бизнес эм тарианы хэрэглээ хэтэрхий хяналтаас гарч,өөрөө өөртөө анхаарал тавих асуудал орхигдож бүх асуудлаа эмнэлэгт даатган орхих болсноос өвчлөл буурахгүй, хүн амын дундаж наслалт богиносч байна гэдэгт та санал нийлэх үү
Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүд.
Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг бүхэлд нь зөв тооцож, өвчин үүсгэгч үндсэн шалтгаан болох вирус, бактер, шимэгч, мөөгөнцөрийн талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай...дэлгэрэнгүй. Хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар олон зүйлийг ярьж болох боловч бид өөрсдөө нөлөөлж чадах хүчин зүйлүүдийнхээ талаар ярилцъя. • Сэтгэл санааны байдал • Хөдөлгөөн • Хоол хүнс, агаар, ус • Мэдээж сэтгэл зүйгээр хүнийг аварч болно алж ч болно. Хүн түрэмгий атаархуу, уур хилэн ихтэй байвал адреналин хэмээх даавар ихээр ялгарч эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл санаа тогтвортой биш хямралтай байдаг хүмүүст эрт хөгшрөлтийн процесс явагдаж байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Монголчууд сэжигээр өвдөж сүжгээр эдгэрдэг гэдэг шүү дээ… Даяарчлалын нөлөөгөөр хүнийг эрүүл болоход нь туслах гэсэн янз бүрийн урсгалууд орж ирсэн ч эдгээр нь аль нэгийг нь дөвийлгөн тайлбарлаж хүний эрүүл мэндэд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийг бүхэлд нь цогцосоор тооцож үзэлгүй орхигдуулж туйлшран бие биенийгээ үгүйсгэдэг. Ж нь: Бясалгалууд. Тухайн бясалгал, дасгал, массажаар биед сайн нөлөө өгч тунгалагийн тогтолцоо болон зүрх судасны тогтолцоонууд хөдөлгөөнд орж засагдаж эргэн сэргэж болно. Харин гажуудал/өвчин/ үүссэн анхдагч шалтгаанууд болох өвчин үүсгэгч нян, бактер, шимэгч, мөөгөнцөрүүд, биед хуримтлагдсан хортой бодисууд бүрэн арилж, эсэд хэрэгтэй шим тэжээлүүд маань хангагдаагүй тохиолдолд эрүүл мэнд бүрэн сэргэээгдэхгүй нь мэдээжийн хэрэг юм
• Хүний эрүүл мэндэд идэвхитэй хөдөлгөөн биеийн тамирын дасгал чухал бөгөөд хөдөлгөөнийг юугаар ч орлуулашгүй гэдгийг хүн бүхэн мэдэх байх.
• Бид эрүүл чийрэг урт удаан наслахын тулд чанартай тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж байх ёстой билээ. Тэгвэл 21-р зууны монголчуудын амьдралын хэв маяг 200, 100 жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнхээ хэв маягаас тэс өөр болсон гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Нийгмийн хөгжил маш хурдацтай болсон энэ үед бид ч түүнээс хоцролгүйгээр “үйлдвэрлэлийн хоол хүнсэнд” шилжсэн. Үйлдвэрлэлийн хоол хүнсийг хэрэглэж эхэлсэн тэр үеэс хүн өөрийн бие организмд хэрэгтэй ашигтай бодисуудыг хоол хүнснээсээ бүрэн авч чадахаа болисон .
Хүний биед их хэмжээний боловсрогдоогүй хоолны үлдэгдэл, химийн бодисууд хуримтлагдаж өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог. Английн хатан хааны дэргэдэх эрүүл мэндийн академиас гаргасан судалгаагаар 12-оос дээш насны бүх хүмүүст 5-19 кг шаар шавхдас хуримтлагдаж байдгийг тогтоожээ. Бүх өвчний 95% нь шууд ба шууд бус замаар бүдүүн гэдэсний бохирдолтой холбоотой байна гэж тодорхойлсон.
Хүний бие организм нь хэдэн мянган триллион эсээс тогтдог. Эсэд тэжээл дутагдвал эрхтэн системүүдийн үйл ажиллагаа алдагдаж ноцтой байдалд хүрнэ. Бид өвөг дээдсийнхээ идэж, ууж байсан хоол хүнс, дадал зуршлаа өөрчилсөн нь хоол хүнсэн дэх тэжээлийн бодисууд хомсдох бас нэг шалтгаан болсон. Өвөг дээдсүүд маань амьдарч байсан тэр үед давхар боловсруулсан бүтээгдэхүүнүүд, гурилын үйлдвэрүүд, ундаа, жүүс байхгүй байсан бөгөөд тэд шинэ мах, том ширхэгтэй гурил, булгийн ус, жимс жимсгэнийг идэж уудаг байсан. Өөрөөр хэлбэл жинхэнэ натурал бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ!!! Одоогийн бидний идэж буй хоол хүнсэнд эсийн тэжээл үндсэндээ байхгүй юм. . Хэрэвээ супермаркетуудаар борлогдож буй хүнсний бүтээгдэхүүнүүдэд эсийн тэжээл агуулагдаж байгаа бол 24-72 цагийн хооронд ялзарч муудах байсан. Гэтэл 6 сараас илүү хугацаагаар хадгалж болох “супер хүнс”-ийг бид хэрэглэж байна.
Өвчлөл бий болоод байгаа шалтгаануудын бас нэг гол асуудал бол та бидний хэрэглэж буй ундны ус юм. Хүмүүс бидний үйл ажиллагаа, экологийн тэнцвэрт байдал зэргээс шалтгаалж бидний ундалж буй ус маань бидний эд эсэд хүрч бүрэн шингэж байна уу гэдэг асуудал нилээд анхаарал татах болсон. Организмын хэрэгцээг бүрэн хангах усыг биологийн хэрэгцээт ус гэдэг Хүний биед биологийн хэрэгцээт ус дутагдах нь өвчний бас нэгэн үндсэн шалтгаан болдог.
Биологийн хэрэгцээт амьд ус.
Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг. Нийт өвчний 80% нь бие организмд ус дутагдсанаас болж байгааг эрдэмтэд нотолсон байдаг...дэлгэрэнгүй. • Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Дэлхийн гадаргын 70 % нь ус байдаг бол бидний биеийн 70 %-г ус эзэлдэг. Эхээс төрсөн хүүхдийн биеийн жингийн 90-95% нь уснаас бүрддэг бол насанд хүрэх үед 70% болж, өтлөх цагт 65-50% болтол буурдаг.
Хүн амьсгалах, хөлрөх, бие мах бодийн физиологийн дотоод үйл ажиллагааны явцад өдөртөө 2,5 л шингэнээ алдаж байдаг. Биед ус дутагдсаны анхны шинж тэмдэг нь тогтмол ядрах, бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдгүүд юм
. Организмд ус дутагдсанаас болж бодисын солилцооны төрөл бүрийн өвчин, биеийн температур нэмэгдэх, булчингийн ажиллагаа сулрах, хөдөлгөөний эвсэл муудах, тэсвэр хатуужил муудах, инсульт болон инфарктын магадлал өндөрсөхөөс гадна эрт хөгшрөлт явагддаг.
Эрдэмтэд нийт өвчний 80% нь хүний бие организмд ус дутагдсанаас болдог болохыг тогтоожээ. Хүний бие организм олон мянган триллион эсээс тогтдог билээ.
Эс өөрөө шингэн бүтэцтэй…. Хүний бие организмыг усан бассейтай зүйрлэх юм бол олон мянган триллион эс маань бассей дахь усанд хөвж явна гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усанд маш олон шалгуур тавьдаг.Эдгээрээс хамгийн гол 5 үзүүлэлт нь
1. Зөв бүтэцтэй..
2. Эрдэсжсэн /аминохелатны хэлбэртэй/. Хүний бие организмд 70 төрлийн эрдэс шаардагдаж байдгаас 15 төрлийн эрдсийг хүний бие организм өдөр бүр гаднаас хоол хүнс, ууж буй шингэнээсээ авч байх ёстой байдаг. 3. Гадаргуун таталцах чадвар. Хүний бие организмын эс болон эс хоорондын шингэний гадаргын таталцал нь 43-45 дин/см квадрат байдаг бол ундны усны гадаргын таталцал нь 70-73 дин/см квадрат байдаг. 4. Исэлдэн ангижрах чадвартай. Хүний биеийн хэрэгцээт амьд усны исэлдэн ангижрах чадвар нь -50 м/в, ундны усны гадаргын таталцал нь +175-с +185 м/в байдаг. 5. Хүчил шүлт нь тэнцвэржсэн. Хүчил шүлтийн тэнцвэр нь 7.44-7.55 рН байдаг. Энэ 5 шалгуурыг хангасан усыг биологийн хэрэгцээт амьд ус гэнэ. Дээрхи байдлаас харахад ундны усны маань хэд хэдэн үзүүлэлт эрүүл ахуйн шалгуурт тэнцэхгүй гарч байгааг та анзаарсан байх.
1932 онд Германы нэрт эрдэмтэн Отто Варбург сул шүлтлэг орчинд хорт хавдрын эс үржиж чаддаггүй болохыг нотлон нээж энэхүү нээлтээрээ нобелийн шагнал хүртсэн байдаг. Организм сул шүлтлэг орчинг шаарддаг.гэтэл ундны усны исэлдэн ангижрах чадвар нэмэх үзүүлэлттэй байгаа нь Рн хүчиллэг талдаа байгааг харуулж байна..
Нууцгүй хэлэхэд бид үнэндээ ахуйн зориулалттай усаар ундаалж байдаг.Дэлхий нийт энэ байдлаас гарах гарцыг хайн янз бүрийн шүүлтүүр, элдэв төхөөрөмж бий болгож байгаа боловч эдгээр нь дээрхи 5 шалгуурын нэг, хоёрхон үзүүлэлтэд нөлөө үзүүлэх төдий юм.
Ямар ч шүүлтүүр усны найрлагад байгаа хлорыг саармагжуулж чаддаггүй. Харин усан дахь эрдсийн агууламжийг бууруулах талтай. Дээрхи 5 шалгуурыг хангасан ус нь хүний бие организмд 100% шингэдэг. Учир нь хүний бие организмын дотоод дахь шингэний шинж чанартай тохирдог болохоор ийм л усыг хүний бие организмыг бүрдүүлж буй эс шаардаж байдаг.
Харамсалтай нь бид зөв усыг уулгүй, өөр төрлийн шингэнийг дэндүү их хэрэглэж бие организмаа хүчиллэгжүүлж байдгаас өвчлөлд өртөж, цагаасаа эрт хөгширч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгуурт тохирох ундны устай газар одоогоор дэлхий дээр хоёрхон л бүртгэгдсэн байдаг
. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдхүүнээр баяжуулсанаар биологийн хэрэгцээт амьд усыг бий болгож, дэлхийн аль ч өнцөг буланд очихдоо халааслаад явж болох боломжтой болсныг та бүхний сонорт хүргэе..
. Бие мах бодийн маань 70 %-г эзлэж буй биеийн шингэн орчноо эрүүлжүүлэхээс л та бидний эрүүл мэнд эхлэнэ. Үндсэндээ хүний бие организмыг ус бүрдүүлж байгаа билээ.
Усаар дамжуулж бид, бүх төрлийн тэжээлүүдээ авч, усаар дамжуулж организмд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг
. Ус маань тэр чигээрээ амьд ертөнц бөгөөд сайн, муу аливаа зүйлийг дамжуулж байдаг. Өөрөөр хэлбэл ус мэдээллийг сайн шингээдэг өөрийн гэсэн ой тогтоолттой юм.
. Усны чанараас эрүүл мэндийн байдал, бодисын солилцооны түвшин, ажиллах чадвар, мөн хүний сэтгэл санаа ч хамаардаг. Японын нэрт эрдэмтэн Массару Эмото хэлэхдээ: “Ус хүний сэтгэл санааны өчүүхэн өөрчлөлтийг ч мэдэрдэг гэжээ.” .
Эртний Грекийн нэрт эмчлэгч эмч доктор Авиценна хэлэхдээ: Хүний амьдралын намтар бол түүний “хаталтын түүх” юм.“Хөгшрөлт бол хуурайшилт” хэмээн бичжээ
. Хүн хоногт өөрийн биеийн жингийн 1 кг тутамд 30 мл биологийн хэрэгцээт усаа хэрэглэж чадвал эрүүл байх боломжтой. Хүн өөрийн жинд тохирсон биологийн хэрэгцээт амьд усыг ууснаар өдөрт 1,5 л шээс ялгарч байвал биеэс бохир хорт бодисууд сайн гадагшилж байгаа хэрэг юм.
Халдварт өвчин, тахал зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 1904 оноос усыг хлоржуулж эхлэсэн. Энэ нь тийм төгс арга биш байлаа. Хлор нь халууны боловсруулалтад орох үедээ нэн хортой нэгдэл болон задарч даралт ихсэх, харшил, хавдрын өвчнүүд, дотоод шүүрлийн гэмтлүүд тэр тусмаа бэлгийн сулралд хүргэх зэрэг хорт нөлөөг үзүүлдэг
. 50-д настай хүн ойролцоогоор 16 кг хлор, 2кг нитрат, 2 хоолны халбага хөнгөн цагаан зэрэг бусад хорт нэгдлүүдийг ууж хэрэглэсэн байдаг гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан. Иймд бид, тэр тусмаа хүүхэд залуучууд маань зөв усыг хэрэглэдэггүй, мэддэггүйгээс шинэ төрсөн нярай хүүхэд элдэв эмгэгтэй төрж, хүүхэд залуучуудын дунд өвчлөл их байна
Бидний ууж буй бүх зүйл: Ундаа, жүүс, кофе, цай зэрэг нь ус биш хоол юм. Организм эндээс хэрэгцээт усаа ялган авч хэрэглэхийн тулд, бүр их эрчим хүч,байгаа жаахан эрдэс, кальциа зарцуулдаг учраас хүүхэд залуучууд маань эрдсийн дутагдлаас үүдсэн элдэв өвчин эмгэг хүндрэлүүдтэй болдог. Ж: Ясны сийрэгжилт, шохойжилт зэрэг өвчнүүдэд бүх насныхан өртөж байна
. Хүн бол байгалаасаа төгс зохион байгууллагдсан хамгаалалт дархлаатай байдаг. Бидний элэг, бөөр, арьс нь маш өндөр ачаалалтай ажиллаж, бие организмд хуримтлагдсан бүх хорыг биеэс зайлуулж байдаг. Гэтэл бид эдгээр эд эсийн хэвийн ажиллагааг нь хангахын тулд гадны, биет болох нян бактер вирусээс цэвэрлэн, хэрэгцээт шим тэжээлээр нь бүрэн хангаж, бага ч гэсэн дэм өгч чадсан билүү... Хэрэв чадсан бол санаа зоволтгүй. Эргэлзээтэй байгаа бол та манай эрүүл мэндийн төвшин тогтоох оношлогоонд орж,ямар эрхтэн системд юу шаардлагатай байгааг тогтоож эрүүл мэнддээ зөв хандах боломжтой .
Чимээгүй алуурчид буюу шимэгчид.
Шимэгчидийн хор нөлөөгөөр дэлхий дээр олон арван сая хүн өвчинд нэрвэгдэж, ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Хамгийн аюултай нь шимэгчлэх өвчнийг илрүүлэхэд маш хэцүү байдаг. Элгэндээ шимэгчдтэй хүн халдвартын эмнэлэгт гепатит/шар өвчин/ оноштойгоор, цөсөндөө шимэгчтэй хүн мэс заслын эмнэлэгт цөсний чулуужилт оноштойгоор, өөрөөр хэлбэл тухайн хүний онош буруу тогтоогдон эмнэлэгт хүргэгддэг тохиолдол гарч байдаг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр жилд 50 сая хүн нас бардгийн 16 сая нь шимэгчлэх өвчнөөр нас бардаг гэжээ. Шимэгчлэх өвчин нь хүүхдийн бие мах бодь ба сэтгэл зүйн өсөлтийг хязгаарлах шалтгаан болдог бөгөөд насанд хүрсэн хүмүүсийн ажиллах чадварыг бууруулдаг.
Халдвар авсан хүмүүсийн бие мах бодид харшил үүсгэн халдварт өвчин ба бие эрхтэний өвчин эсэргүүцэх чадварыг бууруулж, урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг тарианы үр нөлөөг багасгана.
2001 онд хуралдсан ОУ-н Эрүүл Мэндийн Ассамблейн 54-р чуулганаас 2010 он хүртэл шимэгчлэх өвчинтэй тэмцэх хөтөлбөр гаргасан. Хүн хэдийгээр сансрын хөлөг хүчтэй зэр зэвсэг бүтээн далай тэнгисийг эзэмдэх болсон боловч шимэгчдийг устгаж дийлэхгүй байна.
АНУ-н эрдэмтэн Росс Андерсэн 20 жилийн турш шимэгчдийг судлаад “ Шимэгчид нь бидний бие организмд үүрлэн амьдрахдаа бидний шимтэй бүхнийг булаан идчихээд организмыг бохирлон хор ялгаруулж өвчний эх үүсвэр болж байдаг” гэжээ
. Шимэгчид нарийн, бүдүүн гэдэс, уушиг, элэг, цөс,цөсний суваг,цус, яс, булчин,тархи, нүд гээд ер нь үүрлэж болох бүхий л газарт суурьшиж чаддаг, маш олон янзын хэлбэр дүрс хэмжээтэй
. ДЭМ –н байгууллагын судалгаагаар Африкийн хүн тус бүр 2-с доошгүй, Ази болон латин америкийн орнууд 1-с дээш, Европынхон 3 хүн тутмаас 1-нь ямар нэгэн шимэгчтэй байдаг гэж тодорхойлсон..
Шимэгчээр халдварлагдах явдал нь тухайн орны эдийн засгийн төвшин ба хувь хүний ариун цэвэр соёлоос ихээхэн хамаардаг. Маш өчүүхэн жижгээс аврага том динозаврууд хүртэл байдаг, 10 м урттай туузан хорхой хүртэл илэрсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар нугарч байрлан, гэдэсний хөндийг дүүргэж, бүх жингээрээ гэдэсний ханыг дарах бөгөөд ингэж гэдэс түгжирснээс нойрсуулалтад орж, мэс засал хийлгэх, гэдэсний хана холгож цоорох, язрах, хэвлийн үрэвсэл болж, мөн мэс засалд орох зэрэг аюулд хүргэдэг
. Мөн тухайн байрандаа бэхлэгдэх соруул дэгээтэй болдог. Тэдгээрийн бэхлэгдэх нь янз бүр байж, зөвхөн ходоод гэдсэнд ч биш хаана амьдрах таатай нөхцөл бүрдэнэ тэндээ амьдарч эхэлдэг. Ж: ЭХИНОКОК нь элэгнээс гадна хүний тархинд, зүрхэнд үрждэг.Зураг харуулах. Энэ тохиолдолд тархины хавдар үүсэх нөхцлийг дэврээж, тархины хальс хатингаршсанаас цусан хангамж мууддаг.
Зарим шимэгчид цөс ялгаруулах сувагт байрлан идээшиж, цөсний урсгалыг бүрэн хаадаг талтай. Ийм өвчтөнүүд халдварт өвчтөний эмнэлэгт гепатит, эсвэл мэс засалд цөсний чулуужилт оноштойгоор цөөнгүй хүргэгддэг.
Үнэндээ шимэгчид хүнийг чимээгүйхэн тонодог бөгөөд хүнээс чухал шаардлагатай шим тэжээлийг нь хангалттай булаадаг. АНКИЛОСТОМА гэдэг шимэгч анкилостомоз өвчин үүсгэгчид бөгөөд гэдэсний хананаас цус сорох чадвартай, эзнийхээ биед удаан хугацаагаар байснаас цус багадах өвчинг үүсгэнэ.
Хордлого ба харшлын илрэлүүд шимэгчлэлийн үр дагавар байдаг. Шимэгчид хүнээс шим тэжээлийг идэж хорт ялгадсаар хүнийг бохирлоод зогсохгүй, хүнийг удирдан жолоодож чаддаг гэдэгт та итгэх үү.Ж: АНУ-н маш хэрцгий хүнд хэрэг хийсэн хоригдлуудад судалгаа хийхэд тэдний 95% -нь тархиндаа шимэгчтэй байсан бөгөөд байнга зөрчил гаргаад байдаг хүмүүсийн 65% -нь шимэгчтэй байжээ
. Ер нь шимэгчдийн талаар хамгийн бага судлагдсан бөгөөд харамсалтай нь орчин цагийн анагаах ухаанд шимэгчийн гаралтай өвчний оношлогоо эмчилгээ шаардлагаас хоцорсон
. Бидний биеийн тодорхой хэсэгт үүрлэн биеийн жингийн тодорхой хэсгийг эзлэх тохиолдол ч байдаг бөгөөд тэднийг хүчтэй эмээр устгаж болохгүй бөгөөд бидний элэг бөөр тэр их ачааллыг даахгүйн улмаас, хүн маш гүн хордлогод орох тохиолдол гардаг.
Шимэгчийн эсрэг байгалийн цэвэр бүтээгдхүүн бидэнд бий .Хэрэв шимэгч таны биед үүрлэн 2-с дээш жил болсон бол та нэг удаагийн цэвэрлэгээгээр шимэгчээс салж чадахгүй.2-3 дахин давтан хийх шаардлагатай.
Эрүүл аж төрөх үүднээс та жилд 2-с доошгүй удаа шимэгчийн цэвэрлэгээг хийж байх нь чухал юм. Хэрэв ингэж хийдэггүй бол эдгээр шимэгчдийг хооллож байна гэсэн үг, тэд амьдарсаар үржсээр л байх болно.
Шимэгчдийг эмчилэх нь бүү хэл оношлохгүй байгаа өнөө цагт ямар шимэгч аль эртэнд үүрлэн байгааг манай компьютер оношлогооны аппарат нь төвөггүй тогтоож чаддаг бөгөөд зөвхөн шимэгч ч биш ер нь өвчин үүсгэгч нян бактер вирус мөөгөнцөрийг дэлгэрэнгүй оношилдгоороо маш давуу талтэай юм..
|