Бид эрүүл мэндээ буруу газраас хайгаад байгаа юм биш үү

   Бид амьдралынхаа хугацаанд чамгүй мэдлэг, мэргэжил эзэмшсэн боловч энэ маань бүхэлдээ амьдрах ухаан байжээ. Харин хамгийн гол нь болох эрүүл амьдрах арга ухаанд суралцах асуудал маань орхигдсоноос эрүүл мэндээ эмч, эмнэлэгт даатгаж орхин өвдөж шаналахдаа баахан эмнэлгүүд хэсч биеэ хайрлахгүй зүтгэж олсон хэдээ цацаж дуусах юм...

   Гэтэл одоогийн хүн амын дундах өвчлөлтийн байдлыг 1980-д онтой харьцуулахад хэд дахин нэмэгдсэн ч тар үеийн эмнэлгийн тоог өнөөгийн байдалтай харьцуулахад эмнэлэг ч маш олон болсон, байшин болгонд эмийн сангууд ажиллаж эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулж буй зардал чамгүй их байгаа. Гэтэл урьд өмнө анагаах ухаанд ялагдаж үгүй болсон өвчнүүд дахин сэргэж, мэдэгдэж байгаагүй шинэ, шинэ өвчнүүд гарч ирж, өвчин улам залуужиж, өвчлөлт улам ихэсч байгааг та юу гэж бодож байна вэ?  

: Бид ер нь эрүүл мэндээ буруу газраас хайгаад байгаа юм биш биз!!! ДЭМБ-ын статистикийн судалгаагаар хүний эрүүл мэндийн 8 хувь нь Анагаах ухааны хөгжлөөс хамаардаг, үлдсэн 90 гаруй хувийг хүн өөрөө бий болгох ёстой гэж тодорхойлсон байдаг. Мөн нийт хүн амын: • 10% нь хөгшрөлтөөс \өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр өндөр насалсан хүмүүс\ • 20% нь золгүй явдал, дайн тулаанаас • 70% нь янз бүрийн өвчлөлөөр нас бардаг болохыг тогтоожээ

. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснээр өнгөрсөн зууны дунд үеэс өндөр хөгжилтэй улс орнууд нутрициологийн шинжлэх ухаанд ач холбогдол өгч, өргөн хүрээтэй шинжилгээ судалгаа явуулж өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлсний ачаар өнөөдөр АНУ, Япон зэрэг улс орнууд хүн амынхаа дундач наслалтыг 90-95-д хүргэж чаджээ.

 Дэлхийн 2-р дайны дараа Япон улсын эдийн засаг доройтсон, бүхэл бүтэн 2 хот нь атомын бөмбөгдөлтөд өртөн хүн ам нь ихээр цацраг идэвхит хордлогод орсон тэр цаг үед Япончуудын дундач наслалт 48-54 байсан. Өнөө үед хүн амын нягтаршил, хүнд хөнгөн үйлдвэрүүд ихтэй, Монгол орны байгаль экологийн байдалтай харьцуулахад харьцангуй хүнд нөхцөлд амьдардаг ч Япончуудын дундач наслалт 90-д хүрсэн нь Япончууд олон зууны турш өөрсдийн хоол хүнсийг нарийвчлан судалж, орчин цагийн шинжлэх ухааны дэвшилтэй холбож, эрүүл аюулгүй хооллолтыг оновчтой зохион байгуулж чадсан ба мөн хоол хүнсэн дэхь ашигтай бодисуудын дутагдлыг нөхөхөд биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээлийг өргөн ашиглаж, зохистой хэрэглээг  бий болгож хүн амаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг шийдэж чадсаны ач юм.

  Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд Москва хотын Патрис Лумумбын нэрэмжит Ард Түмнүүдийн Найрамдлын Их Сургуулийн эрүүл мэндийн сектороос анхны нутрициологчдыг Монгол Улсад бэлтгэн мэрэгшүүлсэн бөгөөд манай сайтаар мэргэжлийн нутрициологчид танд зөвлөгөө өгч эрүүл мэндэд хөтлөх болно.  

 Хувь хүний эрүүл мэнд зөвхөн өөрөөс нь хамаардаг гэдгийг бүрэн ойлгосон, эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг бүхэлд нь тооцож чадсан, эрүүл мэндээ хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмуудыг ахуй амьдралдаа бүрэн хэрэгжүүлж чадаж буй цөөхөн хүмүүс эрүүл чийрэг, чанартай, урт насалж чадаж байна. Бидний танилцуулж буй мэдээллүүдийг амьдрал ахуйдаа зөв хэрэглэж чадвал чанартай УРТ НАСЛАХ боломжтой юм

 

 .Анагаах ухааны эцэг Гиппократ: ТАНЫ ХООЛ ХҮНС ТАНЬ ЭМ БОЛЖ, ЭМ ТАНЬ ХООЛ ХҮНС БОЛЖ БАЙХ ЁСТОЙ гэсэн гайхамшигтай үгийг хэлсэн байдаг. Эм тариа та бидний өдөр тутмын хоол хүнс болж чадах уу? Мэдээж чадахгүй юм.

  Бид идэж буй хоол, ууж буй ус, амьсгалж буй агаараасаа шим тэжээл авч амьдардаг бол мөн энэ замаар бидний бие махбодь биед хэрэггүй хортой зүйлийг авч бохирлогдсоноор,мөн биед хэрэгцээт шим тэжээлийг бүрэн гүйцэд авч чадаагүйгээс махбодийн хэвийн ажиллагаа алдагдаж, өвчлөл бий болдог.

Иймээс тэр олон зууны тэртээ амьдарч байсан эрдэмтэн, хүн зөвхөн хоол хүнсээрээ эрүүл мэндээ сэргээж чадна, эм тариагаар зөвхөн өвчний хүнд үеийг л давах хэрэгтэй гэдгийг дүгнэж хэлсэн бөгөөд, орчин үед эмийн бизнес эм тарианы хэрэглээ хэтэрхий хяналтаас гарч,өөрөө өөртөө анхаарал тавих асуудал орхигдож,бүх асуудлыг эмнэлэгт даатгаж орхих болсноор өвчлөл буурахгүй байна , хүн амын дундаж наслалт богино байна гэдэгтэй та санал нийлэх үү.